khovd.mn

М.Золжаргал:Ц.Пүрэвсүрэн гэх эмэгтэй манай компанийн нэр хүндэд халдаж байна

Ховд аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хүрээнд “Дэлгэрэх Буянтай Хөшөөт” ХХК-иас 15000 ширхэг өвс нийлүүлэх гэрээг албан ёсоор хийсэн. Тус компани тавьсан шаардлага сонгон шалгаруулалтад нь нийцээд гэрээлжээ. Гэтэл шалтгаан нь тодорхой бус асуудлаар ЗДТГ гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар тус компанийн захирал М.Золжаргал манай сайтад хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа манай ХХК 2025 […]

0
425
М.Золжаргал:Ц.Пүрэвсүрэн гэх эмэгтэй манай компанийн нэр хүндэд халдаж байна

Ховд аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хүрээнд “Дэлгэрэх Буянтай Хөшөөт” ХХК-иас 15000 ширхэг өвс нийлүүлэх гэрээг албан ёсоор хийсэн. Тус компани тавьсан шаардлага сонгон шалгаруулалтад нь нийцээд гэрээлжээ. Гэтэл шалтгаан нь тодорхой бус асуудлаар ЗДТГ гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар тус компанийн захирал М.Золжаргал манай сайтад хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа манай ХХК 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ-тай 15 мянган ширхэг пресс өвсийг нийлүүлэх гэрээ хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд талуудын хооронд байгуулсан гэрээний урьдчилгаа 30 хувийг буюу 54.000.000 сая төгрөг орж ирээгүй байна.

Манай компанийн хувьд 8-р сарын 5-аас хадландаа ороод өвсөө бэлтгэж, 10-р сарын нэгэн гэхэд дундаа орж 10-р сарын 2 буюу 4 дэх өдөр гэрээнийхээ дагуу өвсөө ачиж ирээд мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэнтэй уулзаад өвсөө өгөх гэсэн боловч нөөцийн хашаа дүүрсэн танайд өгөх мөнгө байхгүй гэж хэлээд хүлээж аваагүй.

Мөн ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн гэх эмэгтэй манай хадлангийн талбайд байсан хуучин өвсийг харчихаад манайхыг өнжүүл өвс нийлүүлэх гэж байна гэдэг худал ташаа мэдээлэл тарааж, гэрээ цуцаллаа гэх хувийн бичвэрээ явуулсан байдаг.

Ц.Пүрэвсүрэн гэх мэргэжилтэн эмэгтэйн хувийн бичвэр нь бүхэл бүтэн аймгийн ЗДТГ-ыг төлөөлөх асуудал биш гэж харж байна.

Миний нэр хүнд, албан байгууллагын нэр хүндэд халдаж байна. Ийм албан бус байдлаар өөрөө шийдвэр гаргаж, компанийн нэр хүндэд халдсан асуудалд хуулийн байгууллагад гомдол гаргана хэмээв.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл