khovd.mn

М.Ганзориг: З.Эрхбаярыг огцруулах асуудалд манай намын бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа

Ховд аймгийн Монгол ардын намын бүлэг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулах асуудлаар намын байрнаасаа хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал: Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын 2026 оны 1 дүгээр сард Төрийн ордноос иргэдээ торгоно, шийтгэнэ гэх зэрэг иргэний үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзээд МАН-ын бүлэг огцруулж хариуцлага тооцох асуудлыг ярилаа. Тийм ч учраас […]

0
51
М.Ганзориг: З.Эрхбаярыг огцруулах асуудалд манай намын бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа

Ховд аймгийн Монгол ардын намын бүлэг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулах асуудлаар намын байрнаасаа хэвлэлийн хурал хийлээ.

Тодруулбал: Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын 2026 оны 1 дүгээр сард Төрийн ордноос иргэдээ торгоно, шийтгэнэ гэх зэрэг иргэний үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзээд МАН-ын бүлэг огцруулж хариуцлага тооцох асуудлыг ярилаа.

Тийм ч учраас иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх ашгийг ноцтой хөндсөн тул итгэл хүлээлгэн цаашид уг албан тушаал дээр нь ажиллуулах  боломжгүй хэмээн үзэж байна.

 Уг асуудлыг аймгийн ИТХ-д өргөн мэдүүлэхээ МАН-ын бүлэг хатуу байр суурьтай байгаагаа  илэрхийллээ.

Ховд аймгийн МАН-ын хорооны дарга М.Ганзориг хэлэхдээ Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35.1, 46.3 заалтыг үндэслэн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2026 оны 2 сарын 5-нд зарлан хуралдуулж аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярт хариуцлага тооцох шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч ээлжит бус хуралдааныг одоог хүртэл зарлаагүй байгаа нь хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байна гэв. Мөн цаашид Зуноровын Эрхбаярыг аймгийн ИТХ-ыг даргалах эрхгүй гэж үзэж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл