khovd.mn

Монгол Улсад АИ‑95 болон дизель түлшний үнэ нэмэгдэж байна

Монгол Улсад АИ‑95 болон дизель түлшний үнэ нэмэгдэж байна. Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлын улмаас дизель болон АИ‑95 шатахууны үнийг литр тутамд ойролцоогоор 300 ₮-өөр нэмэх шийдвэр гарсан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 97 %-ийг ОХУ-аас импортолдог бөгөөд гол нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу АИ‑92 шатахууны хил үнийг 705 ам.доллараар тогтвортой барьж […]

0
51
Монгол Улсад АИ‑95 болон дизель түлшний үнэ нэмэгдэж байна

Монгол Улсад АИ‑95 болон дизель түлшний үнэ нэмэгдэж байна. Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлын улмаас дизель болон АИ‑95 шатахууны үнийг литр тутамд ойролцоогоор 300 ₮-өөр нэмэх шийдвэр гарсан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 97 %-ийг ОХУ-аас импортолдог бөгөөд гол нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу АИ‑92 шатахууны хил үнийг 705 ам.доллараар тогтвортой барьж байна. Үүний улмаас АИ‑92 автобензиний жижиглэнгийн үнэ өөрчлөгдөөгүй бол, АИ‑95 автобензин болон дизель түлшний үнэ өссөн.

Дөрөвдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод дизель түлш литр тутамдаа 3,490–3,990 ₮, АИ‑95 автобензин 4,100 ₮-өөр борлуулж байна. Орон нутагт Увс аймагт дизель түлш 4,500 ₮, Дорнод аймагт 4,200 ₮, Ховд аймагт дизель түлш 4750 ₮ хүрчээ. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж, иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх болж байна гэж Жаргалант сумын оршин суугчид ярилаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл