khovd.mn

Иргэд, ААНБ-ууд газраа зориулалтын дагуу ашиглахыг ГХБХБГ-аас анхаарууллаа

Иргэд, ААНБ-ууд газраа зориулалтын дагуу ашиглахыг ГХБХБГ-аас анхааруулж байна. Жаргалант сумын хэмжээнд газрыг дур мэдэн ашиглах, зөвшөөрөлгүйгээр гудамж талбай руу хашаа татах, эзэмшиж буй хашаагаа сунгах, өмчлөлийн газраа хашаажуулаагүйгээс үүдэн маргаан, зөрчил нэмэгдсэн. Энэ хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын газрын улсын байцаагч Д.Өлзийбаяраас тодруулахад, иргэн болон ААН газар өмчлөхдөө […]

0
69
Иргэд, ААНБ-ууд газраа зориулалтын дагуу ашиглахыг ГХБХБГ-аас анхаарууллаа

Иргэд, ААНБ-ууд газраа зориулалтын дагуу ашиглахыг ГХБХБГ-аас анхааруулж байна.

Жаргалант сумын хэмжээнд газрыг дур мэдэн ашиглах, зөвшөөрөлгүйгээр гудамж талбай руу хашаа татах, эзэмшиж буй хашаагаа сунгах, өмчлөлийн газраа хашаажуулаагүйгээс үүдэн маргаан, зөрчил нэмэгдсэн.

Энэ хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын газрын улсын байцаагч Д.Өлзийбаяраас тодруулахад, иргэн болон ААН газар өмчлөхдөө Монгол Улсын Газрын тухай хуулийн 6.1-д заасны дагуу 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан нөхцөлөөр эзэмшиж ашиглах ёстой.

Мөн Газрын тухай хуулийн 5.4-д зааснаар газар өмчлөгч нь өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

Үүний дагуу салбарын ерөнхий байцаагчийн гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу 21 аймгийн 330 сумын хэмжээнд 2003–2023 оны хооронд газартай холбоотой гарсан зөрчилд хяналт шалгалт эхлүүлсэн байна.

Шалгалтын хүрээнд:

• Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрууд,

• Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдоогүй газрууд,

• Газрын кадастрын мэдээллийн үнэн зөв байдал гэсэн чиглэлээр цахим хувийн хэрэгт гүйцэтгэлийн хяналт тавин, албан шаардлагыг Ховд аймгийн бүх сумын даамлуудад тодорхой хугацаатай хүргүүлэн ажиллаж байна.

Үүний үр дүнд 1075 дуудлага худалдаа болон сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдоогүй газарт мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд Жаргалант сумын хэмжээнд өмчилсөн газраа хашаажуулаагүй иргэдэд мэдэгдэл хүргэж байгаа юм. Зөвшөөрөлгүй хашаа татсан иргэдийг Ховд аймгийн ГХБХБГ-аас эрх бүхий байгууллагуудтай хамтран албадан буулгах ажлыг 2026 оны 5 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Имй иргэд газрыг худалдан авахдаа тухайн газрын мэдээлэл үнэн зөв эсэхийг харьяа сумын даамал, ажилтан болон ГХБХБГ-ын сайтаар шалгаж, хэн нэгэнд олгогдоогүй газар байгаа бол хүсэлтээ явуулж шалгуулах шаардлагатайг анхаарууллаа.

Мөн Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглагдаагүй газарт арга хэмжээ авах тул иргэд, ААНБ-ууд гэрээгээ ирж дүгнүүлж, газраа зориулалтын дагуу ашиглахыг анхааруулж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл