Улаанбаатар хотод “Улаанбурхан” өвчний тохиолдол 5075 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр хүн насбарсан байна. Зэргэлдээ Говь-Алтай аймагт энэ сарын 02-ны өдөр уг өвчлөл бүгтгэгджээ. Ийм өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамрагдаж, гараа сайтар угааж, олон нийтийн газраар явахдаа маск зүүж явахыг мэргэжлийн салбар байгууллагууд зөвлөж байна. “Улаанбурхан” өвчний үед халуурах, нус гоожих, ханиалгах, нүдний салст бүрхэвч улайж үрэвсэх, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Уг өвчнөөр өвдсөн хүнтэй ойр байсан 10 хүний 9 хүн халдвар авах эрсдэл өндөртэй халдварт өвчин юм. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагадаа яаралтай хандана уу. Одоогоор Ховд аймагт өвчлөл бүртгэгдээгүй байна.
Хариулт (0 )