khovd.mn

Гурил будааны үнэ 2025 онд өссөн бол энэ онд тогтворжжээ

Ховд аймагт гурилын үнэ савлагаа болон аль үйлдвэрийнх гэдгээс хамааран 50,000–118,000 төгрөгийн үнэ ханштай байна. Тухайлбал, “Улаанбаатар” гурил 50 кг нь 118,000 төгрөг, 25 кг нь 60,000 төгрөгөөр, “Алтан тариа” гурил 50 кг нь 110,000 төгрөг, 25 кг нь 55,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Орос гурилын хувьд 50 кг нь 95,000 төгрөг, 25 кг нь 50,000 […]

0
39
Гурил будааны үнэ 2025 онд өссөн бол энэ онд тогтворжжээ

Ховд аймагт гурилын үнэ савлагаа болон аль үйлдвэрийнх гэдгээс хамааран 50,000–118,000 төгрөгийн үнэ ханштай байна.

Тухайлбал, “Улаанбаатар” гурил 50 кг нь 118,000 төгрөг, 25 кг нь 60,000 төгрөгөөр, “Алтан тариа” гурил 50 кг нь 110,000 төгрөг, 25 кг нь 55,000 төгрөгөөр борлуулагдаж байна.

Орос гурилын хувьд 50 кг нь 95,000 төгрөг, 25 кг нь 50,000 төгрөгийн үнэтэй байна. Мөн цагаан будаа 25 кг-ын савлагаатайгаар 78,000–130,000 төгрөгийн хооронд борлуулагдаж байгаа юм.

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2026 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 1 кг задгай гурилын дундаж үнэ 3,200 төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд таарсан үзүүлэлттэй. Харин 2025 оны арванхоёрдугаар сарын статистик судалгаагаар 1 кг гурилын дундаж үнэ Ховд аймагт 3,000 төгрөг байсан нь бүс нутгийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон байна.

Үнийн өсөлтөд импортын үнэ, шатахуун, тээврийн зардлын нэмэгдэл нөлөөлсөн бөгөөд хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд өндөр түвшинд хадгалагдаж байгаа юм. Өмнөх жилтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт буурсан нь эдийн засгийн өсөлт, инфляци нөлөөлж буйг харуулж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл