Иргэнд өмчлүүлэх 0.07 га газрын байршил, Ховд аймгийн аль аль цэгт 2026 онд газар олгох асуудал, мөн 2025 онд өргөдлөө өгсөн иргэд газраа өмчилж авсан эсэх асуудлаар манай сайтын сурвалжлах баг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга Э. Цогтсайханаас тодрууллаа.
Аймгийн ГХБХБГ-аас 2019 оноос хойш 11000 гаруй иргэний өргөдөл хүсэлтийг авч, 6000 гаруй өргөдөл шийдвэрлэсэн байна.
8000 гаруй өргөдлүүд хүлээгдэж байна. Жаргалант сум нь 6700 га газар нутагтай, Ховд сумын Баянбулаг багт газар олголтууд хийгдсэн.
2026 онд жаргалант сум Цамбагарав баг Баянтолгой хороололд 510 иргэнд шинээр 0.07 га газар олгохоор төлөвлөсөн.
Газрын тухай хуульд өргөдлийг цахим болон цаасан хэлбэрээр хослуулан авч байна.
2026 оны хувьд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ийн дагуу 16 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явуулахаар болсон.
Цаашид ГХБХБГ-аас Ховд хотын хөгжлийн төлөвлөгөө хийгдээд, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний бүсчлэлийг шинэчлэн тогтоосны үндсэн дээр гэр бүлийн хэрэгцээнд зориулалтаар олгох газруудын байршлуудыг тухайн тухайн үед нь аймгийн ИТХ-аар батлуулаад явна гэх мэдээллийг өглөө.






















Хариулт (0 )