khovd.mn

Б.Шинэзориг: Энэ онд ямар ч иргэнд 0.7 га газар олгогдохгүй

Ховд аймагт газар олголтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар Ховд.мн -ны сурвалжлах баг ГХБХБ-ын дарга Б.Шинэзоригоос тодрууллаа. Тэрээр энэ жил 0.7га газар олголт хийх ажил байхгүй байгаа. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд олгох 0.7 га газар тусгагдаагүй. Энэ жилээс эхлээд газар олгох нэгдсэн системд газрынхаа дүгнэлтийг авдаг болсон. 2030 он хүртэлх Ховд хотыг […]

0
124
Б.Шинэзориг: Энэ онд ямар ч иргэнд 0.7 га газар олгогдохгүй

Ховд аймагт газар олголтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар Ховд.мн -ны сурвалжлах баг ГХБХБ-ын дарга Б.Шинэзоригоос тодрууллаа.

Тэрээр энэ жил 0.7га газар олголт хийх ажил байхгүй байгаа. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд олгох 0.7 га газар тусгагдаагүй.

Энэ жилээс эхлээд газар олгох нэгдсэн системд газрынхаа дүгнэлтийг авдаг болсон. 2030 он хүртэлх Ховд хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн газар Буянт голын хойно олгохоор төлөвлөсөн боловч Жаргалант сумаас газар тариалан ногоон бүс нутаг байна гэж үзээд олгохооргүй болсон.

Газар хүсэж өргөдөл өгсөн хүлээгдэж байгаа иргэдийн материал нэлээд их байна. 2026 оны газар төлөвлөлтийн төлөвлөгөөнд тусгаж байж 2026 онд газар олгох асуудал шийдэгдэнэ.

Өмнөх жилүүдэд олгодог байсан газруудад дүгнэлт авдаггүй байсан . Дүгнэлт авдаггүй байсантай холбогдуулаад бүсчилсэн байдлыг зөрчдөг байсан.

Ирэх жил Буянт голын ард талаар, Шинэ цогцолбор сургуулиас дээшээ Баянтолгой хороололд олгохоор төлөвлөж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл