Ховд.мн -ны сурвалжлах баг “Дулааны бадамлах дөл” ХХК-ийн ерөнхий инженех Б.Отгонбаяраас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
Энэ зун манайх тавдугаар сарын 15-наас 9-р сарын 15 хүртэл хугацаанд засвар үйлчилгээний ажилтай байсан. Манай өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явагдаж байна.
Одоогоор нэг зуухаар галлагаа эхлээд явж байна. Нэг зуух бэлтгэл ажилтай байгаа үлдсэн нэг зуух засварын ажилтай байна. Нүүрсний нөөц 10 хоногийн нөөцтэй байгаа.
Энэ сарын 15-наас нүүрсний татан авалт хийх гээд бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Шугам сүлжээний хувьд хэрэгчдэдээ халаалт дулаан түгээгээд өгсөн байгаа.
Сүлжээний баг зарцуулалтын ноцоссоор хэрэглэгчдэдээ шахаж эхлээд явж байна. Асуудалтай байсан 2 шугам сүлжээгээ зассан, хэрэглэгчдээс ирсэн гомдол одоогоор алга. Энэ жил шугам задрах ажил гарахгүй байхаа гэж бодож байна. Дулааны төлбөрийг сүүлд 2023 оны 12 сард нэмж өгсөн.
Өмнө нь айл өрхийг 440 төгрөгөөр халаалт дулаанаа тооцдог байсан.
Халаалт дулааны үнэ 50 хувь нэмэгдсэн ч манайх алдангаа нөхөж чадахгүй байгаа. 1730 айл өрх, 23 төсөвт газар, 120 ААН газрыг дулаанаар хангаж байна. Зунд ирэх өвлийнхөө засвар ажил бэлтгэлийг хийдэг болохоор халуун ус өгөх ямар ч боломжгүй. Зуух асуудалгүй байвал зуны цагт халуун ус өгөх боломжтой гэлээ.
Хариулт (0 )