khovd.mn

Б.Баярсайхан: Авто машин аваагүй байгаа, авахгүй байж болно

Ховд аймгийн Цэцэг сумын засаг дарга Б.Баярсайхан ажлаа авсан даруйдаа ард түмний татварын 70 сая төгрөгөөр TOYOTA HARRIER маркийн авто машин авах гэж байна, мөн нам улс төрийн ялгаа гаргаж зарим байгууллагын удирдлагад ажлын байрны дарамт шахалтуудыг удаа дараа үзүүлж байна гэх мэдээллүүд ирсэн. Түүний нэг нь сумынхаа ЭМТ-ийн эрхлэгч эмчийг дарамталж, ажлаа өг гэх […]

0
284
Б.Баярсайхан: Авто машин аваагүй байгаа, авахгүй байж болно

Ховд аймгийн Цэцэг сумын засаг дарга Б.Баярсайхан ажлаа авсан даруйдаа ард түмний татварын 70 сая төгрөгөөр TOYOTA HARRIER маркийн авто машин авах гэж байна, мөн нам улс төрийн ялгаа гаргаж зарим байгууллагын удирдлагад ажлын байрны дарамт шахалтуудыг удаа дараа үзүүлж байна гэх мэдээллүүд ирсэн. Түүний нэг нь сумынхаа ЭМТ-ийн эрхлэгч эмчийг дарамталж, ажлаа өг гэх зэргээр шахаж шаарддаг гэнэ. Уг асуудлаар түүнээс тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ сумын ИТХ-аар 70 сая төгрөгөөр машин авах төсөв батлуулсан, гэхдээ одоогоор машин аваагүй байгаа, мөн ЭМГ-ын даргыг дарамтлаад байсан зүйл байхгүй, би улс төржилтөөс ангид байхыг хичээдэг, ажлын хариуцлага алдсан учир шаардлага тавьсан, дээр нь ЭМГ-ын хөтөлбөр арга хэмжээнүүд одоог хүртэл ирээгүй, цаг хугацаа хэтэрсэн асуудлууд бий. Шаардлагыг улс төржилт гэж хараад байгаа нь харамсалтай л байна гэх тайлбарыг өглөө.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл