khovd.mn

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Вьетнамын Фукуок арал руу олуулаа аялжээ

Нийслэл болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр, ажлаа хаяад Дубай руу аяллаар явсан нь нэг хэсэг олны анхааралд орж, шүүмжлэл дагуулсан.  Энэ ч утгаараа Дубай руу аялсан Нийслэлийн Татварын газрын дарга Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан […]

0
2210
Баян-Өлгий аймгийн удирдлагууд Вьетнамын Фукуок арал руу олуулаа аялжээ

Нийслэл болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр, ажлаа хаяад Дубай руу аяллаар явсан нь нэг хэсэг олны анхааралд орж, шүүмжлэл дагуулсан. 

Энэ ч утгаараа Дубай руу аялсан Нийслэлийн Татварын газрын дарга Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан тушаал бууруулаад байгаа. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан дур зоргоороо авирлаж, аялж, тансагладаг жишгийг Баян-Өлгий аймгийн удирдлагууд үргэлжлүүлжээ. 

Тодруулбал,

  • Баян-Өлгий аймгийн аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс,

  • Засаг даргын орлогч К.Бахытжан,

  • Зөвлөх А.Жанбота,

  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах,

  • Нэгдсэн эмнэлгийн дэд дарга Х.Жанибек,

  • Цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ө.Арманбек,

  • Сагсай сумын Засаг дарга Б.Бекболат,

  • Алтай сумын Засаг дарга О.Адалбек,

  • Телекармын төвийн дарга Т.Худайберген,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурханат,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Нурболат,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Серик,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Ерген,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Айбек,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батырбек,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Хайратбек,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.ЭнхБолд,

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга Е.Зангарын хүү Жансери, 

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Мырзабек нарын нэр бүхий хүмүүс энэ сарын 18-ны өдрөөс нэгдүгээр сарын 26-ны өдрүүдэд Вьетнам улсын Фукуок аралд очиж, “Тансаглаж” байгаад иржээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн нэр бүхий хүмүүс нь “Өнгөрсөн 2024 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхээ авсны баяр”-аа ийнхүү халуун оронд тэмдэглэсэн аж. Ингэхдээ зарим нэг нь казино, шөнийн цэнгээний газруудад ч багагүй мөнгө зарцуулсан гэх мэдээлэл байгаа юм. Харин тэдний зардал, санхүүжилт нь чухам хаанаас гарсан талаарх мэдээлэл одоогоор алга байна. Магадгүй тэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан “Туршлага судлах” нэрийдлээр, Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж, гаднын улсад олон хоног амарч, зугаалсан байж болзошгүй байгаа тул уг асуудлыг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах шаардлагатай байгааг энд тодотгоё. 

Эх сурвалж: isee.mn

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл