khovd.mn

Баян-Өлгий аймгийн “Раушан” ӨЭМТ-ийн дарга С.Нурбек ажилчидаа хоморголон халжээ.

Баян-Өлгий аймгийн “РАУШАН” ӨЭМТ-д 2022 онд өрхийн эмчээр ажиллаж байгаад тус эмнэлэгийн даргаар томилогдсон С.Нурбек нь ажил тушаал ахимагц эмнэлгийнхээ 6 эмч эмнэлэгийн ажилтанг нэг дор хоморголон халж хохироосон асуудлын мөрөөр газар дээрээс нь сурвалжиллаа. С.Нурбек нь эмчээр ажиллаж байхдаа эмчийн эрх үүргээ урвуулан ашиглаж цахим эмийн жорыг зүй бусаар ашигласан нь “Эрүүл мэндийн даатгалын […]

0
1698
Баян-Өлгий аймгийн “Раушан” ӨЭМТ-ийн дарга С.Нурбек ажилчидаа хоморголон халжээ.

Баян-Өлгий аймгийн “РАУШАН” ӨЭМТ-д 2022 онд өрхийн эмчээр ажиллаж байгаад тус эмнэлэгийн даргаар томилогдсон С.Нурбек нь ажил тушаал ахимагц эмнэлгийнхээ 6 эмч эмнэлэгийн ажилтанг нэг дор хоморголон халж хохироосон асуудлын мөрөөр газар дээрээс нь сурвалжиллаа. С.Нурбек нь эмчээр ажиллаж байхдаа эмчийн эрх үүргээ урвуулан ашиглаж цахим эмийн жорыг зүй бусаар ашигласан нь “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-ын хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Гэтэл энэ хүн харин ч албан тушаал ахиж тус ӨЭМТ-ийн даргаар томилогдсон нь анхаарал татлаа.  Томилогдоод төд удалгүй эмнэлэгийнхээ 3 их эмч, 3 сувилагчийг шалтгаангүйгээр ажлаас нь хоморголон халж, дураараа дургижээ. Халагдсан эмч эмнэлэгийн ажилчдын хувьд бүгд бага насны хүүхэдтэй, зарим нь өрх толгойлсон ээжүүд юм байна. Нэг дор олон хүнийг ажлаас нь халснаас болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдож, ард иргэд нь эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүйд хүрчээ.  Ажил үүргийнхээ чиг үүргийг ухамсарладаггүй энэ мэт хурган даргад хэн хариуцлага тооцох вэ? Бид энэ асуудлыг эргэн сурвалжилна. 2023.06.19

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл