khovd.mn

Баян-Өлгийн засаг дарга Е.Зангар ирвэс агнасан хэрэгт шалгагдаж байна

Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангар ирвэс агнасан хэрэгт шалгагдаж байна. Баян-Өлгий аймгийн иргэн Т нь ирвэс агнаж улмаар аймгийн засаг дарга Е.Зангартай холбогдож агнасан ирвэсээ яах талаараа ярилцсан байдаг. Тус аймгийн цагдаагийн газраас засаг дарга Е.Зангарыг ирвэс өвчих заавар өгч, хууль бус анг зохион байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татах саналыг Прокурорт хүргүүлжээ. Улмаар Баян-Өлгий аймгийн […]

0
699
Баян-Өлгийн засаг дарга Е.Зангар ирвэс агнасан хэрэгт шалгагдаж байна

Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангар ирвэс агнасан хэрэгт шалгагдаж байна.

Баян-Өлгий аймгийн иргэн Т нь ирвэс агнаж улмаар аймгийн засаг дарга Е.Зангартай холбогдож агнасан ирвэсээ яах талаараа ярилцсан байдаг.

Тус аймгийн цагдаагийн газраас засаг дарга Е.Зангарыг ирвэс өвчих заавар өгч, хууль бус анг зохион байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татах саналыг Прокурорт хүргүүлжээ.

Улмаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг засаг дарга Е.Зангарт хүргүүлээд байна.

Е.Зангар дарга тухайн ирвэс агнасан хүүгийн аавтай найзууд байсан, над руу холбогдож том ан олсон, яах тухайгаа асуусан. Би “арьсыг нь өвч” гэж хэлсэн гэв.

Тодруулбал: 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн “Улаан хус” сумын нутаг дэвсгэрээс иргэн Б нь зөвшөөрөлгүйгээр нэг тооны “Цоохор ирвэс”агнаж түүнийгээ иргэн Т-д дамжуулсан. Харин иргэн Т нь ирвэсийг аймгийнхаа “Улаан хус” сумын 1 дүгээр “Их Ойгор” багийн нутаг дэвсгэр болох “Хар Ямаат” гэх газраас 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв рүү “Тоёота ланд круйзер”-80 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч ирж өөрийн гэртээ хадгалсан байжээ.

Е.Зангарыг нэн ховор амьтан болох цоохор ирвэсний арьс махыг тээвэрлэсэн хадгалсан үйлдэлд, хууль бусаар ан амьтан агнах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус тус үндэслэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Тэгвэл аймаг орон нутгаа удирдаж байгаа төрийн удирдах албан тушаалтан байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Улаан номд орсон, нэн ховор амьтанг хууль бусаар агнасан гэх тухайн хэрэгт холбогдогчид анх удаа хууль бус ангийн асуудалд холбогдсон эсвэл сүлжээ үүсгэн зохион байгуулалттайгаар ашиг хонжоо олох зорилгоор олон удаагийн давтамжтай үйлдсэн байж болзошгүй гэх эргэлзээг ч төрүүлж байна. Тус хэргийг холбогдох хуулийн байгууллага тогтоож, үнэн зөвийг олон нийтэд мэдээллэж, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллахыг харах л үлдлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл