khovd.mn

А.Энхзаяа: АРАВДУГААР САРЫН ГУРАВНААС ЭХЭЛЖ ХАСАХ ГРАДУСТ ШИЛЖИНЭ

Ховд.мн -ны сурвалжлах баг Ховд аймгийн УЦУОШТ-ийн дарга А. Энхзаяагаас Цаг уурын нөхцөл байдлын талаар тодрууллаа. Энэ 7 хоногтоо буюу 10-р сарын 1-ний шөнө Алтайн өвөр говь буюу Булган, Үенч, Алтай сум, уулархаг нутгаараа хур тунадас орно. Шөнөдөө нойтон цас орох төлөвтэй байна. Мөнххайрхан сумаар хур тунадас их орно. Энэ орой бага зэргийн уулаараа салхитай […]

0
368
А.Энхзаяа: АРАВДУГААР САРЫН ГУРАВНААС ЭХЭЛЖ ХАСАХ ГРАДУСТ ШИЛЖИНЭ

Ховд.мн -ны сурвалжлах баг Ховд аймгийн УЦУОШТ-ийн дарга А. Энхзаяагаас Цаг уурын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Энэ 7 хоногтоо буюу 10-р сарын 1-ний шөнө Алтайн өвөр говь буюу Булган, Үенч, Алтай сум, уулархаг нутгаараа хур тунадас орно. Шөнөдөө нойтон цас орох төлөвтэй байна. Мөнххайрхан сумаар хур тунадас их орно. Энэ орой бага зэргийн уулаараа салхитай байгаа. Уулархаг нутаг хавцлаар хур тунадас орж зам хаагдах төлөвтэй. Бусад нутгаар 10-р сарын 10 хүртэл цаг агаар тогтвортой. 10-р сарын 3-ны өдрөөс эхлээд шөнөдөө – градуст шилжиж байгаа.

11 болон 12 сард цаг агаар тогтвортой. Ирэх хавар хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Энэ жилийн хувьд баруун аймгууд зуншлага тааруу байлаа. Нийт нутгаар хаваржилт эрт эхэлсэн. 4-р сарын 10 гэхэд ургамал зүй ёсоороо ургаж, үе шат нь зөв ажиглагдаад эхэлсэн.

Ховд аймгийн хувд 4,5,6 сарууд олон жилийн дунджаас хур тунадастай байсан. Харин 7 сард Их нуурын хотгороороо хур тунадас ороогүй. Уулархаг нутгаараа орох хэмжээний орсон нийт нутгийн 70 гаруй хувьд хур тунадас ороогүй. 7-р сарын 6-аас эхлээд хур тунадас бага орсонтой холбоотойгоор бэлчээрийн даац хэтэрсэн.

Аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газруудтай хамтран хувийн бэлтгэлээ сайн хангасан учраас өвөлжилтөө гайгүй давчих байхаа гэж харж байна гэлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл