khovd.mn

Ховд аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтад Б.Сандагсүрэн тэргүүлжээ.

Ховд аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтад 5 хүн өрсөлдснөөс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга  Б.Сандагсүрэн 65.80 оноогоор нэгдүгээр байранд эрэмблэгдэж тэргүүлжээ.  Батжаргалын Сандагсүрэн нь: 1988 – 1998 Ховд аймаг Эрдэнэбүрэн сумын ЕБС1998 – 2003 ШУТИС2006 – 2007 Удирдлагын академийг тус тус төгссөн. 2003 – Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн инженер2005 – Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын […]

0
1484
Ховд аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтад Б.Сандагсүрэн тэргүүлжээ.

Ховд аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтад 5 хүн өрсөлдснөөс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга  Б.Сандагсүрэн 65.80 оноогоор нэгдүгээр байранд эрэмблэгдэж тэргүүлжээ. 

Батжаргалын Сандагсүрэн нь:

1988 – 1998 Ховд аймаг Эрдэнэбүрэн сумын ЕБС
1998 – 2003 ШУТИС
2006 – 2007 Удирдлагын академийг тус тус төгссөн.

2003 – Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн инженер
2005 – Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн
2013 – Ногоон алт төсөлд инженер
2016 оны 09 дүгээр сараас – Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Тэрээр төрийн захиргааны албанд мэргэжилтэнгээс эхлээд удирдах албан тушаалд шатлан дэвших зарчмын дагуу ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагчдын нэг юм.

2022 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл 7 сарын хугацаанд түр орлон гүйцэтгэгчтэйгээр явж ирсэн Ховд аймгийн ЗДТГ-ын даргын албан тушаал хууль, журмын дагуу албан ёсны даргатай болж байна.

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл