Н.Мэндбаяр: Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн.

2024/05/01
Н.Мэндбаяр: Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн.

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 16 настай охиныг цагдаагийн албан хаагч хүчиндсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэх мэдээлэл байгаа.

Тэгвэл энэ асуудлаар Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Н.Мэндбаяраас тодруулга мэдээллийг авлаа.

Тэрээр хэлэх дээ: Энэ асуудал 2024 оны 3-р сарын 07-ний өдөр аймгийн прокурорын газарт Цагдаагийн газар ажиллаж байсан Т гэгч албан хаагчтай холбогдуулан иргэнээс гаргасан хүсэлтийн дагуу анх энэ асуудал тавигдаж эхэлсэн байдаг.

Аймгийн прокурорын газар 2024 оны 03-р сарын 07-ний өдөр өргөдлийг хүлээж авсан.

03-р сарын 11-нд Улсын ерөнхий прокурорын газрын даргын тушаалын дагуу харьяаллын дагуу Улаанбаатар хотод Улсын мөрдөн байцаах албаны тусгай субъект мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлээд шалгагдаж байгаа хэмээн ярив.

Энэ хэрэг нь анхнаасаа манай байгууллагад шалгагдаагүй учраас үүнээс илүү тодорхой мэдээлэл байхгүй байна гэв.

Нийгмийн цахим сүлжээнд тавигдсан Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид бүлэглэж үйлдсэн байна гэсэн мэдээлэл явсан байсан энэ хэрэг дээр манай цагдаагийн газраас өөр бусад албан хаагч шалгагдсан асуудал байхгүй гэж мэдээллээ.

Н.Мэндбаяр: Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх