Дөргөн нуураа тулгуурлан аялал жуучлаалаа хөгжүүлэх талаар түлхүү ажиллана гэж онцлов.

2024/04/30
 Дөргөн нуураа тулгуурлан аялал жуучлаалаа хөгжүүлэх талаар түлхүү ажиллана гэж онцлов.

Манай сайтын сурвалжлах баг Ховд аймгийн Чандмань суманд ажиллаа. Энэ үеэр тус сумын засаг дарга З.Онолбаатартай манай сайтын сэтгүүлч ярилцаж тус суманд хийгдсэн бүтээн байгуулалт цаашид хийгдэх ажлууд Чандмань сум хэрхэн яаж хөгжиж байгаа талаар асууж тодруулсан байна.

З.Онолбаатар хэлэх дээ: Манай суманд Манхан сумаас Чандмань сум хүртэл 56,9 км засмал зам тавигдаж байна.

Түрүү жил 60 хувийн гүйцэтгэлтэй замын ажил явагдсан бол энэ жил улсын коммис хүлээж авахаар ажиллаж байгаа аж.

Мөн дэлхийн банкнаас 620 сая төгрөг аймаг ОНХС-аас 50 сая төгрөг 0,4 шугамын шинэчлэл бүрэн хийгдэхээр ажил эхлээд байна.

Аймаг болон ОНХС-аас нийт 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт тус суманд хийгдсэн хэмээн ярив.

Түүнээс онцолбол энэ жил аймгийн ОНХС-аас арьс ширний цех 240 сая төгрөгөөр тус суманд баригдах аж.

Чандмань сум нь ХАА мал аж ахуй дээр суурилсан сум юм. Тэгвэл энэ жил аялал жуучлаалаа хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна хэмээв.

Дөргөн нуур, Хар усан нуур, Хар нуур нь Чандмань сумын нутагт ордог байна. Дөргөн нуураа тулгуурлан аялал жуучлаалаа хөгжүүлэх талаар түлхүү ажиллана гэж онцлов.

Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр залуу малчдыг дэмжих ажилгүй иргэдийг ажилтай болгох тал дээр засаг даргын хөтөлбөр арга хэмжээнд орсны дагуу ажиллаж байна.

2025 онд Чандмань сумын 100 жилийн ой тохиож байгаа энэ хүрээнд 100 жил 100 бүтээлч ажил гэсэн санаачилгыг дэвшүүлж ажлыг эхлүүлсэн талаар ярив.

Чандмань сумын 100 жилийн ойг тохиолдуулан ном гаргах, баримтат киноны ажлыг эхлүүлсэн. Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажилд 200 сая төгрөгийг төсөвлөөд байгаа юм байна.

Дөргөн нуураа тулгуурлан аялал жуучлаалаа хөгжүүлэх талаар түлхүү ажиллана гэж онцлов.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх