З.Мэндсайхан:”Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ХАА-н бүтээгдэхүүнийг үнд оруулна.

2024/04/30
З.Мэндсайхан:”Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ХАА-н бүтээгдэхүүнийг үнд оруулна.

 ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа юм байна.
Тэрээр хэлэхдээ: 2024 оны сонгуульд нэр дэвшихээр намдаа хүсэлтээ өгсөн гэв.

Мөн МУ-ын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Цагаан-Алт хөтөлбөр ХАА-н салбар болон хөнгөн үйлдвэрийн салбарыг цогцоор нь дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулагдаад хаврын чуулганд өргөн барих бэлтгэл ажил хангагдсан талаар онцлон ярив.

Энэхүү “Цагаан-Алт” хөтөлбөрөөр малчдын амьдралын их үүсвэр болсон малын гаралтай түүхий эд, аж ахуйгаас олж байгаа орлогыг нэмэгдүүлнэ. Хөнгөн үйлдвэрийн хүчин чадал боловсруулах үйлдвэрийн хүчин чадал бага байгаагаас шалтгаалан бид түүхий эдүүдээ хангалттай боловсруулж чадахгүй байна.
Үүнийг дагаад арьс шир, ноос, ноолуур гэх мэт бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэхгүй үнэгүйдэж хаягдаж байгаагаас малчид орлогогүй байгаа хэмээн ярив.

“Цагаан-Алт” хөтөлбөр хэрэгжвэл өнөөдөр хөдөөгийн иргэдийн дунд тулгамдаж буй асуудлын нэг болох арьс шир, ноос, ноолуур, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, мах, сүү цагаан идээ эдгээр бүтээгдэхүүн хангалттай үнэд хүрч чадахгүй байна. Эдгээр зүйлсээс орлого олж чаддаггүй амьдралд хүрэлцдэггүй гэсэн асуудлыг малчид онцлон ярьдаг аж.

Мөн тэрээр Ховд аж үйлдвэрийн паркыг ХХААХҮ-ийн сайд байх даа улсын төсөвт 47 тэр бум төгрөгийн төсөв тавьж хэрэгжүүлэхээр болсон юм.

Нэг ёсондоо хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх дээд бүтцийг бий болгосон аж.

Одоо “Цагаан-Алт” хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрийг байгуулах хөнгөлттэй зээлийг шууд олгох мөн малчдын түүхий эдийг худалдаж авах эргэлтийн хөрөнгийг ААН үйлдвэрлэгч нарт шууд олгоно.
"Цагаан-Алт" хөтөлбөрийн үндсэн зорилго бол хөнгөн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх малын гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах чиглэл дээр малчдын орлогыг нэмэгдүүлэх амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах юм.

Энэхүү хөтөлбөрийн бодлого нь ХАА гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох хөнгөн үйлдвэрийн салбарыг цогцоор нь дэмжих түүнд зориулсан хамгийн бага хүүтэй зээлийг өгөх 3 жилийн үндэсний хөтөлбөр хэмээв.

З.Мэндсайхан:”Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ХАА-н бүтээгдэхүүнийг үнд оруулна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх