Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны 04-р сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг 2024.04.16-ны өдөр гаргажээ.

2024/04/24
Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны 04-р сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг 2024.04.16-ны өдөр гаргажээ.

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны 04-р сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг
2024.04.16-ны өдөр гаргажээ.

Өөрөөр хэлбэл, "хар жагсаалт" буюу зээлийн хар түүхтэй иргэн, аж ахуй нэгжийг нэг удаад өршөөж байгаа бөгөөд мөн зээлээ төлөөгүй иргэдэд
06-р сарын 2-ны өдөр хүртэл боломж олгож байгаа аж.

Зээлээ төлөөгүй иргэд 06-р сарын 2-ны өдөрт багтаан зээлээ төлөх юм бол хар жагсаалт-аас хасах юм байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.


Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байгаа юм.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны 04-р сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг 2024.04.16-ны өдөр гаргажээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх