Өнөөдрийн онч үгс

Улсын их баяр наадмаар тав хоног амардаг хуультай. Тэгвэл Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй ус түгээх цэгүүд дээрх хувиараар ажиллахаар болсныг "Багануур ус" ОНӨААТҮГ-с мэдээллэжээ. 

Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 21 хүн Олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байна. Тэдний нэг нь Үенч сумын Олон нийтийн цагдаа С.Пүрэвсүрэн юм. Тэрээр Олон нийтийн байцаагчаас эхлээд өдгөө 26 жил энэ албанд үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн. Цалин хөлс  бага, нийгмийн асуудал нь хүнд ч гэсэн энэ албандаа дуртай учраас өнөөдрийг хүртэл ажиллаж байгаагаа онцоллоо. Ялангуяа сумдад ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэж, цалин хөлсийг нь нэмэх шаардлагатай гэж тэрээр ярив. Иргэдийн хувьд олон нийтийн цагдаагийн эрх үүргийн талаар төдийлөн ойлголт бага байдаг байна. Тэгвэл олон нийтийн цагдаа нь дараахь эрх, үүрэгтэй.

 

1.гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах;

 

2.шаардлагатай хүний бичиг баримтыг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;

 

3.хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;

 

4.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах;

 

5.хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг чиг үүрэгтэйгээр ажилладаг юм байна.

Таны мөрөөдөл ирээдүйн тань үндэс суурийг тавих болно.

М. Боздаг